Та бидний хэлж заншсан хулдаасан хэвлэл гэдэг нь өргөн форматын хэвлэл нь тусгайлсан хулдаасан хэвлэлийн хүчиллэг будгаар хэвлэдэг өнгөт хэвлэл юм. Үндсэн ажиллах горим нь өнгөт принтерийн зарчмаар хэвлэдэг. Хэвлэлийн машин нь 3,2 метрийн өргөнтэй бөгөөд хэвлэлийн машинаас хамаарч хурд нягтаршил нь өөр өөр байдаг.
Энэ төрлийн хэвлэлээр та бүхэн томоохон хэмжээний хэвлэл болох төрөл бүрийн хаяг реклам, самбар, мэдээллийн самбар хэвлэх боломжтой. Тодруулбал:

Гудамжны самбар
Гадаа хаяг /Дэлгүүр, Баар, Үйлчилгээний төв гэх мэт/
Төрөл бүрийн анонс буюу таниулах мэдээлэл /Тоглолтын анонс, Зар мэдээ, урамшуулалт худалдааний анонс, Хурал цуглааны лоозон
Дотор гадаа байрлах зурагт самбар

Хулдаасан хэвлэлийг гадаа болон дотор хэвлэлийн гэж ангилах нь хэвлэсэн хулдаасаар нь ангилж байгааг санах хэрэгтэй. Хулдаасан хэвлэлийн будаг тухайн хэвлэлийн материалаа түлж хэвлэдэг хүчиллэг бөгөөд наранд ганддаггүй тэсвэртэй байдаг юм. Иймээс гадна дотор гэдэг нь зөвхөн хулдаасны нимгэн зузаанаас хамааралтай гэж ойлгож болно. Мөн хулдаасан хэвлэл нь зориулалтаараа гэрэлтдэг, фосфортой мөн энгийн гэж ангилж болно.

НИМГЭВТЭР ХУЛДААС №04

Энэ төрлийн хулдаасан хэвлэлийг та бүхэн 2000 –ийн хулдаас гэдгээр мэдэх бөгөөд энэ хулдаас нь бусдаасаа нимгэн байдаг юм. Ихэвчлээн хэвлэлийн газрууд маркетинг болгож ашигладаг хулдаас юм. Бусдаасаа харьцангуй нимгэн учраас томоохон хэмжээний хэвлэлд тохиромжгүй, харин дотор хэвлэлд илүү тохиромжтой. Хэрвээ таны хэвлэл түрхэн зуурын зориулалттай эсвэл дотор хэвлэл бол энэ төрлийн хулдаасыг сонгоорой. Мөн байгуулагын гэрэлтдэг хаяганд ашиглах боломтой гэрэлтэй чадвар харьцангүй сайтай.

ЭНГИЙН ХУЛДААС №3

Энэ төрлийн хулдаас нь бүх төрлийн хэвлэлд ашиглах боломжтой. Нимгэн зузаан нь боломжийн дундас хулдаас. Уг хулдаасны өөрийн жин нь бага болохоор зарим тохиолдолд томоохон хэмжээний хэвлэлийг 03 хулдаасаар хэвлэх зөв сонголт болдог.

ЗУЗААН ХУЛДААС №02А

Энгийн хулдааснаас намгийн зузаандаа орох энэ хулдаас нь бусад хулдааснаасаа харьцагүй зузаан учир танихад хялбар хулдаас юм. Эдэлгээ сайн, хор бага нэвчдэг, бие сайтай байлдаг. Байгууллагын гадаа хаяг, удаан байрших хэвлэлд энэхүү хулдаас нь илүү тохиромтой.

ГЭРЭЛДЭГ ХУЛДААС

Гэрэлдэг хаяг буюу light box –нд зориулсан хулдаас. Нэвт гэрэлтэх чадвар бусдаасаа харьцангүй сайн хулдаас.

ФОСТОРТОЙ ХУЛДААС

Энэхүү хулдааас нь гэр ойлгох чадвар бүхий таластай хулдаас юм. Шөнийг зориулалтай учир шөнө бусдаасаа өвөрмөц харагддаг ихэвчлэн замын тэмдэлгээнд ашигладаг.

БЕЛЬГИ БУЮУ СОЛОНГОС ХУЛДААС

Бельги буюу солонгос хулдаас нь юуны түрүүнд Бельги эсвэл Сологост үйлдвэрлэсэн хулдаас биш гэдгийг мэдэх хэрэгтэй ур гарвал нь Гонкаг –с гаралтай. Энэ хулдаас нь ямар нэгэн хээгүй тул хэвлэлийн гаралт сайн өнгө үзэмтай байдаг. Бусад хулдааснаас харьцангүй зузаан гаралт сайн гээд олон талын давуу талтай тул хүмүүс ам сайтай байдаг

АВТО СТИКЕР БУЮУ МАШИНЫ СТИКЕР

Энэ нь цавуутай нимгэн хулдаас юм. Ихэвчлэн металь гадаргуу дээр нааж ашиглах бөгөөд хэвлэлийн өнгө чанар нь фото чанартай байдаг тул өнгө үзэмж сайтай харагддаг. Төрөл бүрийн машины гадаргуу, төмөр хашаа, гадаа хаяг болон гадаа самбар дээр ашигладаг. Өргөн нь 0,91м, 1,27м, 1,52м гэсэн өргөнтэй тул хэвлэл нь зүүмэл байдаг.

ГАДНА ДААВУУ

Дотор даавуунаасаа ялгагдах зүйл нь хулдаасан хэвлэлийн машинаар хэвлэгддэг тул ус болон наранд илүү тэсвэртэй байдаг.