Манайх 2008 оноос эхлэн меню хэвлэлийн чиглэлээр голлон ажиллаж байна. Ийнхүү ажиллахдаа давхардсан тоогоор хот хөдөө нийлсэн 3000 гаруй байгууллагын меню хийгээд байна. Манай байгууллага нь “АПУ ТРЕЙДИНГ” ХХК, “ЖИ ЭН БЕВЕРЕЖИС” ХХК /Pepsi/, “АЛКО ГРУПП” ХХК, “ЭФФЭС” ХХК /Golden Falcon, Sexy drink/ гэх мэт компаниудтай меню хэвлэлтээр гэрээлэн ажиллаж байна. Манай байгууллага та бүхэнд дараах төрлийн менюг санал болгож байна.

Шургуулдаг фото меню

Энэ меню нь зориулалтын хавтсанд, фото зургийн цаасан дээр өндөр нягтаршилтайгаар хэвлэгддэг бөгөөд хуудсыг нэг бүрээр нь солиход хялбар.

Бүрэлттэй фото меню

Энэхүү меню нь фото зургийн цаасан дээр өндөр нягтаршилтайгаар хэвлэгддэг бөгөөд ус чийгнээс хамгаалах гялгар болон сүүн бүрэлттэй байдаг.

Нуруулддаг бүрэлттэй меню

Энэхүү меню нь фото зургийн цаасан дээр өндөр нягтаршилтайгаар хэвлэгддэг бөгөөд ус чийгнээс хамгаалах гялгар болон сүүн бүрэлттэй байдаг. Өөрийн хавтасгүй тохиолдолд ашиглах боломжтой.

Пластик меню

Энэхүү меню нь зориулалтын фото бэлдэц дээр өндөр нягтаршилтайгаар хэвлэгддэг бөгөөд ус чийгнээс хамгаалсан, нугаларч хугарахгүй хатуу материалтай. Өөрийн хавтасгүй тохиолдолд ашиглах боломжтой.Night club болон Disco club-д тохиромжтой.

Пластик хавтастай бүрэлттэй фото меню

Энэхүү меню нь фото зургийн цаасан дээр өндөр нягтаршилтайгаар хэвлэгддэг бөгөөд ус чийгнээс хамгаалах гялгар болон сүүн бүрэлттэй байдаг. Хавтасыг нь пластик материалаар хийдэг тул бусад менютэй харьцуулахад хэрэглэхэд хялбар удаан эдэлгээтэй, өнгө үзэмж сайтай байдаг.

Хийгдсэн ажлууд үзэх