Офсет хэвлэл нь шохойтой болон матт цаасан дээр тосон хороор барлаж хэвлэдэг хэвлэл юм. Ном, сонин, сэтгүүл, танилцуулга, урилга гэх мэт олон тоогоор хэвлэгддэг үйлдвэрлэлийн хэмжээний хэвлэл юм. Хэрэв таны хэвлэл олон тоогоор бөгөөд ном товхимол бол офсет хэвлэлийг сонгох нь зөв.  Офсет хэвлэл нь нарийн технологи болон хэвлэгчийн ур чадвар шаардагддаг тул  туршлагатай байгууллагыг сонгож хэвлүүлээрэй. Энэ төрлийн хэвлэл нь хэвлэлийн тоо хэдий чинээ олон байна төдий чинээ өртөг багатай гардаг тул эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Мөн хэвлэлийн машин нь үйлдвэрлэлийн горимоор ажилладаг тул хурдан хэвлэдэг. Энэ төрлийн хэвлэл нь өөртөө олон талын давуу талтай байдаг.