Нууцлалын бодлого (Privacy Policy)
Энэхүү Нууцлалын бодлого нь "Мөнгөн Ганзай ХХК"-ийн ажилчдад зориулсан аппликейшн (цаашид “Апп” гэх)-д хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах болон хамгаалах тухай мэдээллийг агуулна.
1. Цуглуулж буй мэдээлэл
Апп ашиглах явцад бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно:
Хувийн мэдээлэл: Нэр, ажилчны код, албан тушаал, харьяалагдах нэгж.
Ирцийн мэдээлэл: Орох, гарах цагийн тэмдэглэл.
Байршлын мэдээлэл: GPS болон сүлжээний байршлын өгөгдөл. Энэ мэдээллийг ажилчдын ирц бүртгэл болон байршилд суурилсан тайлан гаргалтад ашиглана.
Таск болон ажлын мэдээлэл: Хэрэглэгчийн харьяалсан болон үүрэг авсан ажлуудын жагсаалт, явцын мэдээлэл.
Зээлийн хүсэлт: Цалингаас урьдчилгаа зээлийн хүсэлтийн мэдээлэл.
Ажилчдын жагсаалт: Байгууллагын нийт ажилчдын нэр, албан тушаал болон харьяа нэгжийн мэдээлэл.
2. Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
Ажилчдын ирцийн бүртгэлийг хөтлөх
Байршлын мэдээлэлд үндэслэн ажилчдын ирцийн бүртгэлийг автоматжуулах
Хувийн болон багийн үүрэг даалгаврын явцыг удирдах
Цалингийн урьдчилгаа зээлийн хүсэлтийг хүлээн авч, боловсруулах
Байгууллагын дотоод хэрэглээнд зориулсан ажилчдын жагсаалт, холбогдох мэдээллийг үзүүлэх
3. Мэдээллийн хадгалалт ба хамгаалалт
Бид таны мэдээллийг Odoo ERP системийн нууцлалын стандартын дагуу хадгална.
Хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөх, задруулах, устгах үйлдлээс хамгаалах аюулгүй байдлын арга хэмжээг авсан.
Мэдээллийг зөвхөн компанийн эрх бүхий ажилтнууд болон холбогдох менежмент ашиглана.
4. Мэдээллийг хуваалцах
Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зөвшөөрөлгүйгээр дамжуулахгүй.
Зөвхөн шаардлагатай тохиолдолд (хууль сахиулах байгууллагаас албан ёсны хүсэлт ирсэн үед) хуулийн хүрээнд мэдээлэл хуваалцана.
5. Таны эрх
Та өөрийн хадгалагдаж буй хувийн мэдээллийг хянах, засах хүсэлт гаргах эрхтэй.
Мөн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах боломжтой бөгөөд үүнийг компанийн холбогдох албан тушаалтнаар дамжуулан шийдвэрлэнэ.
6. Бодлогын шинэчлэлт
Нууцлалын бодлогыг шаардлагатай үед шинэчилж болно.
Бодлогын аливаа өөрчлөлт шинэчлэлтийг Апп дээр нийтэд мэдээлнэ.
7. Холбоо барих
Хэрэв танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлт байгаа бол дараах хаягаар холбогдоно уу:
Мөнгөн Ганзай ХХК
Имэйл: [email protected]
Утас: 77107858