МӨНГӨН ГАНЗАЙ

Хэвлэлийн Компани

Манай компани 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй, тогтвортой хөгжиж ирсэн. Бид хулдаасан хэвлэл, фото хэвлэл, UV хулдаасан болон өргөн хэвлэл, UV DTF хэвлэл, хувцасны хэвлэл, про фото хэвлэл, оффсет хэвлэл, меню болон цаасан хэвлэл зэрэг өргөн хүрээний үйлчилгээг санал болгодог. Мөн QR буюу цахим меню, цахим нэрийн хуудас, цахим зүсэлттэй шошго зэрэг орчин үеийн дижитал шийдлүүдийг харилцагчдадаа хүргэж байна. Бид чадварлаг, нэгдмэл багийн хүчээр дэвшилтэт технологийг ашиглан харилцагчдадаа өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай, сэтгэл ханамж дүүрэн хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.  

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Хулдаасан хэвлэл

Сүүлийн үеийн ганддаггүй 320см хүртэлх өргөнтэй UV хулдаасан хэвлэлийг түргэн шуурхай, өнгө дүрсний өндөр чанартай хэвлүүлээрэй. Мөн манайх олон төрлийн хулдаасан хэвлэл 

  • Дотор хулдаас 03
  • Гадна хулдаас 02А
  • Гадна хулдаас Бельги /гялгар, матт/
  • Ганддагүй гадна хулдаас UV Бельги
  • Фосфортой хулдаас /гэрэл ойдог/
  • Гэрэлтдэг UV хулдаас

Про Фото /Pro Photo Mongolia/

Хамгийн сүүлийн үеийн "Canon Pro-520", 12 өнгийн, өнгө дүрсний өндөр чанартай машинаар гэр бүл, найз нөхөд, уран сайхны бүхий л зургаа хэвлүүлж дурсгал болгохыг санал болгож байна.

UV хэвлэл /Sticker Lab/

Манайх бүх төрлийн даавуу, хувцас, шошго хэвлэлүүдийг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай хийж гүйцэтгэж байна. Та өөрийн хүссэн зураг, хүсcэн логогоо өөрийн хувцас хослол дээрээ дүрсний өндөр чанар хэмжээ өнгөөрөө хэвлүүлэн аваарай. Мөн баг хамт олон ангийнхан гэр бүлээрээ хослон бүх төрлийн хувцсандаа хэвлүүлэх боломжтой.

  • UV хэвлэл
  • UV хэвлэл бал
  • UV хэвлэл дэвтэр
  • UV DTF
  • Хувцас хэвлэл

Өргөн хэвлэл

Бид сүүлийн үеийн өндөр нягтралтай "PHAETON" брэндийн "UD-3288K+" 8 толгойтой, цагт 200м2 хэвлэх хүчин чадалтай хулдаасны машинаар мэргэжлийн дизайнер нараар эх бэлтгэлээ хийлгэж түргэн шуурхай үйлчлүүлээрэй.

QR меню /qrmenu.mn/

Энэхүү меню нь орчин үеийн QR кодоор дамжуулан хэрэглэгчийн гар утсанд тухайн байгууллагын мэдээлэл болон менюг танилцуулна. Ингэснээр тухайн хэрэглэгч нь ухаалаг утасны камераар QR кодыг уншуулан, зөөгч менюг авчрахыг хүлээх шаардлагагүй хүссэн цагтаа захиалга сонгох болон өгөх боломжтой.

Бүүт тохижилт

Манай байгууллага бүх төрлийн booth, тохижилтын ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна. Та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Холбогдох утас:99330556, 95107858, 80017858

Оффсет хэвлэл

Оффсэт хэвлэл нь цаасан хэвлэлийн төрөлд хамаарагдана. Тусгай хавтсан дээр бар бэлдэж /өнгөн шүүлт/ хэвлэлийн A3, A2, A1, B3, B2, B3 форматын машинаар байрлаж хэвлэнэ. Нягтаршил болон өнгө үзэмж сайтай. Хэвлэлийн өртөг хамгийн бага бөгөөд хурдан хэвлэдэг. Та үнэ бодох хэсгээс хэвлэлийн үнийг бодож гаргаарай.

Меню хэвлэл

Бид та бүхэнд фото меню, бүрэлттэй фото меню, пластик меню, офсэт лаактай меню, пвс меню, хатуу хавтастай меню, QR буюу цахим меню-цахим нэрийн хуудас үйлчилгээг үзүүлж байна. Бид мэргэжлийн туршлагатай баг бүрдүүлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр та бүхэндээ үйлчилж байна.

Цаасан хэвлэл

Олон тоогоор биш цөөн тоогоор түргэн шуурхай хэвлэх хэвлэлүүдийг хийж гүйцэтгэж байна. Хэвлэлийн төрөл:
• Нэрийн хуудас
• Ажлын үнэмлэх
• Бэлгийн карт
• Албан байгууллагын танилцуулга
• Брошур
• Воучер
• Албан бланк
• Тараах материал

ҮНЭ БОДОХ

Бодох
Бодох
Бодох
Бодох
Бодох
Бодох

АЖЛЫН ТОЙМ

Манай хамтрагч байгууллагуудаас

We are in good company.